Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна. Түүх Гол өгүүлэл: Албанийн түүх Засаг захиргааны хуваарь Албанийн газрын зураг Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана. Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана. Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Бүгд Найрамдах Македон Улс, Косово[7], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг. Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[8] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[9][10], Афганистан, Чад[11] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй. Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[12] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй. Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь исламын шашин шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг. |
About us|Jobs|Help|Disclaimer|Advertising services|Contact us|Sign in|Website map|Search|
GMT+8, 2015-9-11 20:15 , Processed in 0.158172 second(s), 16 queries .